Түгээмэл асуултууд

Үйлчлүүлэгчид биднээс асуудаг нийтлэг асуултууд

Q: Танай машинуудаас жолоочгүйгээр машин түрээслэж болох уу?

A: Та олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн машин жолоодох эрхтэй ч бид үргэлж жолоочтой машин түрээслүүлдэг. Монголын замын нөхцөл өөр бартаа саад ихтэй, замын тэмдэглэгээ муу учраас та төөрөх, болон янз бүрийн эрсдэлд орох магадлалтай.

Q: Түрээсийн үнэнд юу юу багтсан вэ?

A: Жолоочийн хөлс болон машин түрээсийн зардал, машины даатгал, жолоочийн хариуцлагын даатгал

Q: Түрээсийн үнэнд юу юу багтаагүй вэ?

A: Аялалын хугацаанд дахь жолоочийн хоол хүнс, орон байрны зардал шатахуун багтаагүй. Гэхдээ бид танд машиныг банк дүүрэн шатахуунтай өгнө, харин та үйлчилгээ дууссаны дараа автомашиныг банк дүүрэн шатахуунтай буцааж өгнө.

Q: Машинаа түрээсэлж эхлэхээс өмнө түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн байх шаардлагатай юу?

A: Төлбөрөө бүрэн гүйцэд төлсний дараа үйлчилгээнд гарна.

Q: Төлбөрөө төлж захиалгаа баталгаажуулсны дараа захиалгаа цуцалвал, төлбөрийг эргүүлж олгох уу?

A: Олгоно. Гэхдээ цуцлагдаж буй хугацаанаас хамаараад тодорхой хэмжээний торгууль ноогдуулна.

Q: Хэрвээ бид бага насны хүүхэдтэй аялвал хүүхдийнхээ аюулгүйн суудлыг авч очих шаардлагатай юу?

А:  Авч ирж болно.

Q: Аялал үргэлжилж байхад түрээсийн хугацаагаа сунгаж болох уу?

A: Болно. Гэхдээ түрээсийн хугацаа дуусахаас өмнө бидэнтэй холбогдож мэдэгдэнэ.