Үйлчилгээний нөхцөл

ЖОЛООЧТОЙ МАШИН ТҮРЭЭСЛЭХ НӨХЦӨЛҮҮД

Жолооч болон жолооны үнэмлэх

Жолооч нь тухайн ангилалын мэргэжлийн үнэмлэхтэй байна.

Жолоочийн хариуцлага

Жолооч нь ажлын тодорхой дадлага туршлагатай, түрээслэгчийн явах аялалын маршрут, чиглэл, зам хоорондын зайгаа маш сайн мэддэг байх. Олон хоногоор аялалд явах тохиолдолд жолоочийн хуудсыг заавал бөглөж, түрээслэгчээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Жолооч нь машины аливаа эд анги, дугуйны урсгал болон гэнэтийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн зардлыг хариуцах ба татвар, даатгал  болон бусад хураамж төлсөн байна.

Автомашин ба компанийн хариуцлага

Автомашины нэг өдрийн гүйлт дундажаар 300км байна. Аялалын хугацаанд машинд түрээслэгчээс хамааралгүй шалтгаанаар эвдрэл гэмтэл гарч хэвийн үйл ажиллагаа саадсан тохиолдолд сэлбэг хэрэгсэлийг хүргүүлэх, засах, эсхүл өөр машинаар солих зэрэг арга хэмжээг авна.Автомашин нь үйлчилгээнд гарахдаа банк дүүрэн бензинтэй гарах ба түрээслэгч нь үйлчилгээ дууссаны дараа автомашины банкыг дүүргэж өгнө.

Түрээслэгчийн хариуцлага

Түрээслэн авсан машиныг зориулалтын дагуу ашиглах, машинд эвдрэл гэмтэл учруулж болохгүй ба чанарын шаардлага хангасан бензин, тос, масло хэрэглэх, даац хэтрүүлэн хүн болон ачаа тээвэрлэхгүй байх. Түрээслэгч нь осол аваар гарч болзошгүй бартаат замаар /огцом өгсүүр болон уруу зам, уул, хавцал, намаг, гүн ус, үерлэсэн гол зэрэг/ явахыг жолоочоос шаардах, дарамтлах, жолоочийн эрүүл мэнд, автомашины бүрэн бүтэн байдал болон хэвийн ажиллагаанд хохирол, эвдрэл учруулах аливаа үйлдэл хийхгүй байх.

Захиалга

Та захиалгаа урьдчилан өгсөн байна. Захиалгаа баталгаажуулахын тулд www. Сайт- руу орж нийт төлбөрөө төлсөн байна. Захиалга хийгдсэний дараа ямар нэгэн шалтгааны улмаас захиалга цуцлагдвал нийт үнийн дүнгийн 10%- ийн шимтгэл тооцно.

Үнэ

Та түрээслэх гэж байгаа машинаа манай сайтаас сонгоод үнийг нь авч болно. Жолоочийн ажлын хөлс нь нийт үнэнд багтсан ба шатахууны зардал, жолоочийн хоол, орон байрны зардал багтаагүй болно.

Төлбөр тооцоо

Төлбөрийг захиалгаа өгсөн даруйд хийх ёстой ба бид онлайн төлбөрийн системээр Мастер, Виза картуудыг хүлээн авдаг.

Даатгал

Rent car.mn нь таны аюулгүй болон ая тухтай байдлыг хангаж ажиллахыг эрмэлздэг бөгөөд та өөрийн орондоо Аялалын даатгалдаа заавал даатгуулсан байх шаардлагатай. Харин манай жолооч нар авто машины болон жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байна.

Цуцлалт

Хэрэв та захиалгаа цуцлах гэж байгаа бол 976-70120011 утасдах буюу rentcar.mn- руу мэйл бичиж мэдэгдэнэ. Хэрэв та захиалгаа машин түрээсэлж эхлэхээс 24 цагийн өмнө цуцлавал буцаалт 100% хийгдэхгүй болно.